IMG-LOGO
 2020-03-24
        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Шүүхэд баярлалаа...

Тус шүүхээр  үйлчлүүлсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд оршин суугч Б.Наранцэцэг шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлж бидэнд хандсан юм. 

Иргэн Б.Наранцэцэг нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахаар шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Огторгуйд хандсан байна. Тэрээр нилээд ачаалал ихтэй, олон хүмүүс үүдэнд нь хүлээж байсан ч надад нэг бүрчлэн нэхэмжлэлд юу юу бичихээс эхлүүлээд юу юу бүрдүүлж хавсаргаж өгөхийг нэг бүрчлэн хэлж өгч, ямар нэгэн хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж, өөрийн эрхэлсэн ажилдаа маш чадварлаг байдлаар хандсанд миний бие туйлын ихээр баярлаж байна гээд иргэд бид хуулийн мэдлэг үнэхээр дутмаг байдаг юм байна, яг өөрт аливаа асуудал тулгархад л мэдэхээс өөр аргагүй болдог, ажилтантай биечлэн ярилцаж заавар чиглэл авч байж л сэтгэл ханамж авдаг муу зуршлаа өнөөдрөөс гээмээр санагдлаа. Учир нь тус шүүхийн мэдээллийн хэсэгт нэхэмжлэл гаргахаас эхлээд шүүх, хуулийн мэдээллүүдийг цаасаар хэвлэж тавьсан байсныг огт анзаараагүй, шууд л ажилтанд нь хандсан, ингэж цагаа үрэхгүйгээр цаасаар гаргасан гарын авлагыг аваад гарах эсхүл шүүхийн мэдээллийн сайтуудаас авах боломж байдаг юм байна. Энэ бүгдийг цаг заваа гарган тайлбарлаж өгсөн шүүхийн мэдээллийн ажилтанд баярлалаа гэжээ.

 

Тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж үйлчлүүлсэн иргэн Ч.Отгончимэг

Ч.Отгончимэг нь 2020 оны 03 сарын 18-ны өдөр тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан байх ба эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэнгээр зуучлуулж, уригдагч талтайгаа эвлэрийн гэрээ байгуулсан байна.

Тэрээр эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэн маш шуурхай үйлчилж, 2 талыг эвлэрүүлэн гэрээ байгуулахад их түлхэц өгч тусаллаа, мэргэжилдээ чадварлаг, түргэн шуурхай, олон хүмүүст тусалж байгаад талархсанаа биднээр уламжлуулан илэрхийлсэн юм.

Б.Ундармаа