Дэлхий даяар шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвар тархаж халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсантай  холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл,  “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос ахмадуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн билээ.

Багахангай Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас тус шүүхийн “Ахмадын  холбооны салбар зөвлөл”-ийг 2019 оны ажлаараа 4 дүгээр байрт шалгарсан явдалд талархал илэрхийлж, нийт ахмадууддаа шинэ төрлийн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж амны хаалт /маск/ олгосноос гадна ахмад настан Ж.Нэргүй, Н.Гэрэлсүрэн, Н.Байгалмаа нарт буцалтгүй  тусламж олгож, дэмжлэг үзүүллээ.

 

БАГАХАНГАЙ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР