Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

     Иймд шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлт гаргасан шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

 

  Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Б.Бундсүрэнтэй 77104949 /40/  утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

          "Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР