IMG-LOGO

Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлага


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА 


Энхээгийн БАТБАЯР (Ph.D)

Боловсрол

1980-1990- Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992- ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999- МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;

1999-2000- МУИС-ийн магистрантур, Хууль зүйн ухааны магистр

2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

 

Хөдөлмөр эрхлэлт

1999-2012- "Түшээ" дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012- УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019- "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн

2019 оны 11 сарын 06-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

И-мэйл: batbayar@judcouncil.mn

 

 


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН


Володягийн ОЮУМАА (PhD)

 

Мэргэжил:

Хуульч, нягтлан бодогч

1994-1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;

1996-1999 МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургууль. Англи хэлний хэлмэрч;

1998-1999 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Хууль зүйн ухааны магистр;

1999-2000 МУИС-ийн Дээд сургуулийн сэтгэл судлал, сургалтын онол, арга зүйн багшийн дээд курс;

2008-2009 Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль. Төрийн удирдлагын менежер.

2010 МУИС-ийн докторантур төгсөж, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

2011-2015 МУИС-ийн Бизнесийн сургууль. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж бизнесийн удирдлагын бакалавр

 

Эрдмийн зэрэг:

Хууль зүйн ухааны доктор (PhD).

2010 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

 

Эрдмийн цол:

МУИС-ийн Дэд профессор. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2014 онд дэд професср цол олгосон.

 

Мэргэжлийн үйл ажиллагаа:

1999-2017.05 МНТ-ын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн.

2003-2011 онд МӨХ-ны гишүүн.

2009-2015.06.15 Хууль зүйн яамны дэргэдэх Нотариатын мэргэшлийн хорооны гишүүн.

2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, "Эрх зүй", "Хууль дээдлэх ёс" сэтгүүлийн зөвлөлийн гишүүн.

2013 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн.

2012.01-2012.03 ХБНГУ-ын Humburg дахь Max Planck Institute for Comparative and International Private Law-д зочин судлаач.

2013 оноос Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн.

2013 оноос Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хорооны гишүүн, 2016 оноос Зөвлөлийн гишүүн.

2013 оноос БСШУЯ-ны сайдын тушаалаар "Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн гишүүн.

2014-2017.05.31 Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн.

 

Ажлын туршлага:

1998-2010 МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш

2010-2015.09 МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессор, Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор.

2015.09 сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор.

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна

и-мэйл:oyumaa@judcouncil.mn

 

 

 

Лхүндэвийн АТАРЦЭЦЭГ

 

Боловсрол:    

1969-1979 онд Дархан-Уул аймгийн арван жилийн 3 дугаар дунд сургууль,

1979-1985 онд "ОХУ-ын Улсын Их сургууль”, Эрх зүйч,

2009-2010 онд "ОХУ-ын Улсын Их сургууль”, Хууль зүйн магистр.

 

Хөдөлмөр эрхлэлт: 

1985 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга,

1985-1990 онд Дархан хотын Ардын хэсгийн шүүхийн шүүгч,

1990-1998 онд Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч,

1998-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгч,

2005-2019 онд Улсын Дээд шүүхийн шүүгч,

2019.10.31-ний өдрөөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

И-мэйл: atartsetseg@judcouncil.mn

 

 


Шүүхийн захиргааны тухай хуулиас...

 

18 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх

               

18.1.Ерөнхий зөвлөлийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.Ерөнхий зөвлөлийн ажлын албыг ерөнхий удирдлагаар хангах;

18.1.2.Ерөнхий зөвлөлийг төлөөлөх,бүрэн эрхэдээ хамаарах асуудлаарааЕрөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;

18.1.3.Улсын Их Хурлын нэгдсэн болонБайнгын хорооны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд Ерөнхий зөвлөлийн байр суурийг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлүүлэх;

18.1.4.Ерөнхийзөвлөлийн хуралдааныг товлох, даргалах, хуралдааны бэлтгэл, түүний шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

18.1.5.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;                     

18.1.6.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;

18.1.7.Ерөнхий зөвлөлийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна;

18.1.8.Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчиджил бүр танилцуулах;

18.1.9.Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг бүх шатны шүүхэд хүргүүлэх;

18.1.10.Ерөнхий зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх, огцруулах тухай саналыг тухайн нөхцөл бий болсноос хойш ажлын 10 өдрийн дотор томилсон байгууллагад мэдэгдэх;

18.1.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

18.2.Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.

18.3.Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ.

18.4.Ерөнхий зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

 


 

17 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх

17.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцах;

17.1.2.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;

17.1.3.Ерөнхий зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;

17.1.4.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

17.1.5.Ерөнхий зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар шаардах;

17.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

17.2.Ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүний цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.