IMG-LOGO

Шүүхийн мэргэшлийн хорооны удирдлага


Шүүхийн мэргэшлийн хорооны дарга

Батаагийн БАТЦЭРЭН

Боловсрол:

1976-1986 Нийслэлийн 21 дүгээр сургууль, бүрэн дунд;

1987-1993 онд ОХУ-ын Иванова, Хими, технологийн академи,

Химийн үйлдвэрийн авто инженер.

1994-1996 МУИС-ХЗДС, Эрх зүйч

2008-2010 Удирдлагын акатеми, Төрийн удирдлага

 

Хөдөлмөр эрхлэлт:

1996-2000 Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх, шүүгчийн туслах;

2000-2006 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;

2006-2011 Нийслэлийн шүүхийн шүүгч;

2011-2013 Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн;

2013 оноосөнөөг хүртэл Улсын Дээд шүүхийн шүүгч.

 

Шүүхийн мэргэшлийн хорооны дүрэмд зааснаар..

Дөрөв.Мэргэшлийн хорооны дарга, гишүүдийн эрх, үүрэг

4.1.Мэргэшлийн хорооны гишүүн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

4.1.1.Мэргэшлийн хорооны хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар санал гаргах;

4.1.2.Мэргэшлийн хорооны даргаас хуваарилсан өргөдөл, гомдол, санал хүсэлтийн дагуу холбогдох ажиллагаа хийх, шалгах, хариу өгөх;

4.1.3.чиг үүргээ хэрэгжүүлэх явцад өөрийн олж мэдсэн хувь хүний нууц, шалгалтын материал, Мэргэшлийн хорооны хуралдаан, бусад гишүүдийн саналын талаар холбогдох мэдээллийн нууцлалыг хадгалах;

4.1.4.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн нөлөөнд авталгүй, бие даан, хараат бусаар үнэлж дүгнэх.

4.2.Мэргэшлийн хорооны дарга энэ дүрмийн 4.1-т зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

4.2.1.Мэргэшлийн хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хуралдааныг даргалах;

4.2.2.Мэргэшлийн хороог төлөөлөх, бүрэн эрхдээ хамаарах асуудлаар холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;

4.2.3.Мэргэшлийн хорооны ажлын тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулах;

4.2.4.өөрийн түр эзгүйд хуралдаан даргалагчийг томилох

 

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүд

 

Гочоогийн БАНЗРАГЧ

Боловсрол:

1985-1995: Улаанбаатар хотын 43-р дунд сургууль

1995-1999: МУИС-ийн Хууль зүйн сургууль /бакалавр/

1999-2000: МУИС-ийн Хууль зүйн сургууль /магистр/

2002-2003: ХБНГУ-ын Байротын их сургууль /LL.M./

2003-2007: ХБНГУ-ын Байротын их сургууль, доктор/Dr.jur./

 

Хөдөлмөр эрхлэлт:

2001-2008: МУИС-ын Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх

зүйн тэнхмийн багш

2008-2009: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын

албаны эрхлэгч

2008-2015: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, Захиргааны эрх зүйн

тэнхмийн багш, дэд профессор

2015-2016: Хууль зүйн сургуулийн дэд захирал

2016 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш Монгол Улсын Дээд

шүүхийн шүүгч

 

Болдын АМАРБАЯСГАЛАН

Боловсрол:

1981-1991, Оросын 2 дугаар дунд сургууль;

1991-1995, МУИС, эрх зүйч, Бакалавр;

1998-1999, Монгол Улсын Батлан хамгаалахын их, Магистр;

2013 онд МУИС, Хууль зүйн ухааны доктор.

 

Хөдөлмөр эрхлэлт:

1995-1998, МУИС-ХЗС, Эрдэм шинжилгээний ажилтан,багш

1998-2007, МУИС-ХЗС, Эрүүгийн эрх зүйн ахлах багш,

2007-2013, МУИС-ХЗС, Сургалтын албаны дарга

2013-2019, Нийтийн эрх зүйн тэнхимд дэд профессор

2019 оноос Улсын дээд шүүхийн шүүгч

 

Хуушааны ЭРДЭНЭСУВД

 Боловсрол:

1975-1985, Нийслэлийн 24 дүгээр сургууль, Бүрэн дунд;

1986-1991, МУИС-НУФ-ийн хуулийн анги; эрх зүйч, Бакалавр;

2001 он МУИС-ХЗС, Магистр.

 

Хөдөлмөр эрхлэлт:

1994-2000, Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор;

2000-2008, Баянгол дүүргийн шүүх, шүүгч;

2008-2013, Нийслэлийн давж заалдах шатны шүүх шүүгч;

2013 оноос Улсын Дээд шүүхийн шүүгч.

 

Энэбиш ЗОЛЗАЯА

Боловсрол:

1978-1988, Улаанбаатар хотын 18 дугаар дунд сургууль, Бүрэн дунд;

1988-1994, ОХУ-ын Москва хот, Нийтийн ахуй үйлчилгээний улсын

академи, Инженер, Магистр;

1996-1999, МУИС-ХЗС, Эрх зүйч, Бакалавр;

2009-2016, МУИС-ХЗС, Эрх зүйч, Магистр.

 

Хөдөлмөр эрхлэлт:

1999-2004, Нийслэлийн шүүхийн тамгын газар шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга;

2004-2006, Баянзүрх дүүргийн шүүх, шүүгч;

2006-2013, Сүхбаатар дүүргийн шүүх, шүүгч;

2013-2014, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, шүүгч;

2014-2015, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүх, шүүгч;

2015.06.30-ны өдрөөс одоог хүртэл Нийслэлийн иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч.

 

Банзай МАНЛАЙБААТАР

Боловсрол:

1986-1990 онуудад Цэргийн Нэгдсэн дээд сургуульд суралцаж, Ерөнхий цэргийн команд,

ЯЦБМ-ны ашиглалтын инженер мэргэжилтэйгээр төгссөн.

1993-1995 онуудад МУИС-д суралцаж Эрх зүйч мэргэжилтэйгээр төгссөн.

Хууль зүйн магистр зэрэгтэй.

 

Хөдөлмөр эрхлэлт:

1990 -1993 онуудад АА.... дугаар ангийн тусгай салаа, ротын захирагч,

1995-1996 онуудад Улсын Ерөнхий прокурорын газар референт,

Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор,

1996-1997онуудад Дархан-уул аймгийн Прокурорын газар хяналтын прокурор,

1997-1998 ондДархан-уул аймаг дахь Сум дундын шүүхэд туслах шүүгч,

1998-2013 он хүртэл Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013- 2015 он хүртэл Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч,

2015-2019 он хүртэл Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

2019 оноос Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 

Мөнхдорж МӨНХБАТ

Боловсрол:

1994-1995Украйн Киевын Улсын их сургуулийн Олон улсын харилцааны

дээд сургуулийг Олон улсын эрх зүйн бакалавр;

1999-2000Украйн Киевын Улсын их сургуулийн Олон улсын харилцааны

дээд сургуулийг Олон улсын эдийн засаг магистр;

 

Хөдөлмөр эрхлэлт:

2000 оноос өнөөг хүртэл МУИС-ХЗС, Багш, Ахлах багш;

2000- Хүний эрхийн төв, Судлаач, Гүйцэтгэх захирал;

2003-2009.10 Хууль зүйн үндэсний хүрээлэн, судлаач, эрхлэгч;

2009-2011 ШУАкадеми, ЭЗ судлалын төв, судлаач.

 

Адилбишын ЭРДЭНЭЦОГТ

Боловсрол

1977-1987- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 10-н жилийн дунд сургууль

1987-1990- Хууль Цаазны Дунд Сургуулийг хуульч мэргэжлээр

1994-1997- МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг эрх зүйн бакалавр

1997-1999- МУИС-ийн магистрантурыг хууль зүйн магистр

2000-2009- МУИС-ийн докторантурыг дүүргэж Хууль зүйн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан

  

Хөдөлмөр эрхлэлт

1990.05.01-1990.06.25 Архангай аймаг Төвшрүүлэх сум АДХЗахиргаа, ажилтан;

1991-1992, Архангай аймаг БХОГазар, байцаагч;

1992-1995, Архангай аймаг Төвшрүүлэх сум ЗДТГ-ын дарга;

1997-2009, МУИС-ХЗС, багш, ахлах багш;

2009-2013, МУИС-ХЗС, дэд профессор;

2011-2015, МУИС-ХЗС, Төр захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч;

2013 оноос одоог хүртэл МУИС-ХЗС, профессор.

 

Хүрэлбаатар ЭРДЭМ-УНДРАХ

Боловсрол:

1985-1994 Нийслэлийн 99 дүгээр дунд сургууль,

1994-1998 он МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр,

2000-2001 он ХБНГУ-ын Фрайбург хотын Альберт-Людвигийн

Их сургууль, Герман хэлний бэлтгэл курс (DaF),

2001-2004 он Альберт-Людвигийн Их сургууль, хууль зүйн магистр (LL.M),

2008-2014 он ХБНГУ-ын Макс-Планк Нийгэмлэг,

"International Max Planck Research School on Retaliation,

Mediation and Punishment", докторант,

2016 он Альберт-Людвигийн Их сургууль, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur)

Хөдөлмөр эрхлэлт:

1998-1999, УАБХГ-ын дэд даргын туслах,

2005–2007ГТХАН-ийн "Газрын менежмент, санхүүгийн кадастр"

төсөл, хуулийн зөвлөх (National long-term Law expert),

2010– 2011 МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрүүгийн болон ЭБШЭЗ-н

тэнхим, цагийн багш,

2016- 2018 Швейцарийн Хөгжлийн Агентлаг, "Иргэдийн оролцоо I, II" төсөл,

зөвлөх, төслийн захирал

2016-2018 Хууль зүйн үндэсний хүрээлэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга

2017.11 оноос МУИС-ийн ХЗС-ийн НЭЗ-н тэнхим, ахлах багш, дэд профессор

Монголын Хуульчдын Холбооны гишүүн

Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл"-ийн

гишүүн