Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

  Иймд дээрх  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.                                                                                              

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

1

2.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

3.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

                                                    Нийт

3

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

   “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.                   

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ