Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 оны 02 дугаар сараас эвлэрүүлэн зуучлал нэвтэрч эхэлсэн бөгөөд долоон жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ.  Үүнээс 94893 өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэн байна. Эдгээр өргөдөл, нэхэмжлэлийн 63635 буюу  68.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан байна.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

       Нийт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 94893 өргөдөл нэхэмжлэлийн 71500 өргөдөл нэхэмжлэл буюу 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 472 өргөдөл, нэхэмжлэл буюу 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 23521 өргөдөл, нэхэмжлэл буюу 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээр иргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгосноос гадна, шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулсан ач холбогдолтой.

 

       

 

       Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Энэхүү хууль нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх шүүхийн бус аргыг хэрэглэх эрх зүйн үндсийг бий болгосон.  Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчим, арга, хэлбэр, онцлог шинжид тулгуурласан хэм хэмжээг агуулсан хэдий ч тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагааны зарим зохицуулалт хийгдээгүй, зарим ажиллагааг хэт ерөнхийлөн заасан зэрэг дутагдалтай тал бий.

 

       Энэ ч үүднээс Хууль зүй дотоод хэргийн яаман дээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгээс хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж гаргах бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлнэ.

 

       Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцох юм.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээллийн хэлтэс