Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 77, 95 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчийн чуулганаас нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр олонхын саналаар сонгохоор, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгохоор тус тус заасан.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшигч нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.3, 95 дугаар зүйлийн 95.3-т заасан дараах шаардлагыг хангасан шүүгч байна:
1.Шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан;
2.Сахилгын шийтгэлгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд тавих шаардлага хангасан шүүгчдээс дараах баримт бичгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word формат/ хүлээн авна:
1. Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;
2.Шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласныг нотолсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт /Эх хувиар/;
3.Сахилгын шийтгэлгүйг нотолсон Шүүхийн ёс зүйн хорооны тодорхойлолт /Эх хувиар/;
4. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар /А4 хэмжээтэй цаасны 3-аас илүүгүй хуудаст багтаан Arial форматын 12 хэмжээгээр бичиж гарын үсэг зурсан байх/;
5. Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга /А4 хэмжээтэй цаасны 2-оос илүүгүй хуудаст багтаан Arial форматын 12 хэмжээгээр бичиж гарын үсэг зурсан байх/;
6. Боловсролын зэргийн дипломын хуулбар;
7. Цээж зураг /Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3х4 хэмжээтэй, JPEG, PNG зэрэг өргөтгөлтэй байх./
“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар ЭНД дарж татан авна уу. Хүсэлтийг илгээхээс өмнө холбогдох заавартай сайтар танилцана уу.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай ЭНД дарж танилцана уу.
“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”, түүний хавсралтыг Нийт шүүгчийн чуулганы цахим хуудас (www.judges.shuukh.mn) руу нэвтэрч үзнэ үү.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 70008046, 70007041
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170
Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: [email protected]
НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСЭГ
2021.05.07