IMG-LOGO
 2021-01-04

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар шүүхүүддээ ажлаа танилцууллаа

 

            Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг шүүхүүддээ онлайнаар танилцууллаа.

 

 

 Улиран өнгөрч буй 2020 он бол Багануур дүүргийн шүүхийн хувьд 40 жилийн нь ой тохиож байгаагаараа онцлогтой жил бөгөөд Тамгын газрын 2020 оны үйл ажиллагааны болон ой угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргаж хэрэгжилтийг хангаж ажилласан нь сайшаалтай хэмээн дүгнэлээ. Ялангуяа хорио цээрийн дэглэмтэй цаг үед шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээнүүд иргэдэд хүрч тэдгээрийн шүүхэд хандах эерэг хандлагуудыг нэмэгдүүлсэн байна.

 

 

 

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар