Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Б.Амартүвшин томилогдлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай тушаалаар Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар шилжүүлэн томилсон тул ажил хүлээлцэж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Тамгын дарга Б.Амартүвшинд анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөв.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар