IMG-LOGO

Шүүхийн мэргэшлийн хорооны удирдлага


ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ДАРГА

Батаагийн БАТЦЭРЭН

Боловсрол:

1976-1986: Нийслэлийн 21 дүгээр дунд сургууль-Бүрэн дунд;

1987-1993: ОХУ-ын Иванова Хими, технологийн академи-Химийн үйлдвэрийн авто инженер

1994-1996: МУИС-ийн ХЗДС-Эрх зүйн бакалавр

2008-2010: Удирдлагын академи-Төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

1996-2000: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх-Шүүгчийн туслах

2000-2006: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх-Шүүгч

2006-2011: Нийслэлийн шүүх-Шүүгч

2011-2013: Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхим- Танхимийн тэргүүн

2013 оноос өнөөг хүртэл Монгол Улсын дээд шүүх-Шүүгч

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮН

Гочоогийн БАНЗРАГЧ

Боловсрол:

1985-1995: Улаанбаатар хотын 43 дугаар дунд сургууль-Бүрэн дунд

1995-1999: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Хууль зүйн бакалавр

1999-2000: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Хууль зүйн ухааны магистр

2002-2003: ХБНГУ-ын Байротын их сургууль /LL.M./

2003-2007: ХБНГУ-ын Байротын их сургууль, доктор /Dr.jur./

 

Ажлын туршлага:

2001-2008: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Захиргааны эрх зүйн тэнхимийн багш

2008-2009: Хууль зүйн үндэсний хүрээлэн-Сургалтын албаны эрхлэгч

2008-2015: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Төр, Захиргааны эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор

2015-2016: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Дэд захирал

2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын дээд шүүх-Шүүгч

 

Болдын АМАРБАЯСГАЛАН

Боловсрол:

1981-1991: Нийслэлийн 2 дугаар дунд сургууль-Бүрэн дунд

1991-1995: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Эрх зүйн бакалавр

1998-1999: Батлан хамгаалахын их сургууль-Хууль зүйн ухааны магистр

2013: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Хууль зүйн ухааны доктор

 

Ажлын туршлага:

1995-1998: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Эрдэм шинжилгээний ажилтан, багш

1998-2007: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Эрүүгийн эрх зүйн ахлах багш

2007-2013: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Сургалтын албаны дарга

2013-2019: МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим-Дэд профессор

2019 оноос Монгол Улсын дээд шүүх-Шүүгч

 

Хуушааны ЭРДЭНЭСУВД

 

Боловсрол:

1975-1985: Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль-Бүрэн дунд

1986-1991: МУИС-ийн Нийгмийн ухааны факултет-Эрх зүйн бакалавр

 2001: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Хууль зүйн ухааны магистр

 

Ажлын туршлага:

1994-2000: Баянгол дүүргийн прокурорын газар-Хяналтын прокурор

2000-2008: Баянгол дүүргийн шүүх-Шүүгч

2008-2013: Нийслэлийн давж заалдах шатны шүүх-Шүүгч

2013 оноос өнөөг хүртэл Монгол Улсын дээд шүүх-Шүүгч

Энэбишийн ЗОЛЗАЯА

Боловсрол:

1978-1988: Нийслэлийн 18 дугаар дунд сургууль-Бүрэн дунд

1988-1994: ОХУ-ын Москва хот-Нийтийн ахуй үйлчилгээний улсын академи-Инженер,   Магистр

 

Ажлын туршлага:

1996-1999: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Эрх зүйн бакалавр

2009-2016: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Хууль зүйн ухааны магистр

1999-2004: Нийслэлийн шүүхийн тамгын газар-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2004-2006: Баянзүрх дүүргийн шүүх-Шүүгч

2006-2013: Сүхбаатар дүүргийн шүүх-Шүүгч

2013-2014: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх-Шүүгч

2014-2015: Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүх-Шүүгч

2015 оноос Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх-Шүүгч

 

Банзайн МАНЛАЙБААТАР

Боловсрол:

1976-1986: Хөвсгөл аймгийнТариалан сумын дунд сургууль-Бүрэн дунд

1986-1990: Цэргийн Нэгдсэн дээд сургууль-Ашиглалтын инженер

1993-1995: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Эрх зүйн бакалавр, Хууль зүйн ухааны магистр

 

 Ажлын туршлага:

1990-1993: Цэргийн ангийн тусгай салаа-Ротын захирагч

1995-1996: Улсын Ерөнхий прокурорын газар-Референт, Нийслэлийн прокурорын газар- Хяналтын прокурор

1996-19997: Дархан-уул аймгийн прокурорын газар-Хяналтын прокурор

1997-1998: Дархан-уул аймаг дахь сум дундын шүүх-Шүүгчийн туслах

1998-2013: Дархан-уул аймаг дахь сум дундын шүүх-Шүүгч

2013-2015: Дархан-уул аймаг дахь сум дундын шүүх-Ерөнхий шүүгч

2015-2019: Дархан-уул аймаг дахь сум дундын шүүх-Ерөнхий шүүгч

2019 оноос Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх-Ерөнхий шүүгч

 

Мөнхдоржийн МӨНХБАТ

Боловсрол:

1982-1992: ЗХУ-ийн 9 дүгээр дунд сургууль-Бүрэн дунд

1994-1995: Украйн улсын Үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль- Эрх зүйн бакалавр

1999-2000: Украйн Киевын Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль-Олон улсын эрх зүйн магистр

 

Ажлын туршлага:

2000 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль-Багш, ахлах багш

2000 оноос Хүний эрхийн төв ТББ-Эрдэм шинжилгээний ажилтан, гүйцэтгэх захирал

2003 оноос Өмгөөлөгч

2004-2009: Хууль зүйн үндэсний хүрээлэн-Олон улсын эрх зүйн секторын эрхлэгч

2006-2009: “Проксен” хууль зүйн компани-Захирал, үүсгэн байгуулагч

2019-2014: “ZZ партнерс” хууль зүйн компани-Захирал, үүсгэн байгуулагч

2009-2011: Шинжлэх ухааны академи-эрх зүйн судлалын төв-Судлаач

2009-2011: Ерөнхийлөгчийн тамгын газар-Судлаач, шинжээч

2015 оноос “Эрх зүйн судалгааны төв” ТББ-Захирал, үүсгэн байгуулагч

2009-2013: ШУА, ФСЭХ, Хууль зүйн судалгааны төв-Судлаач

2018-2020 “Леонис” хууль зүйн нөхөрлөл-Гишүүн, үүсгэн байгуулагч

 

Адилбишийн ЭРДЭНЭЦОГТ

Боловсрол:

1977-1987: Архангай аймаг Төвшрүүлэх сумын 10-н жилийн дунд сургууль-Бүрэн дунд

1987-1990: Хууль цаазын дунд сургууль-Хууль зүйн бакалавр

1997-1999: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Хууль зүйн ухааны магистр

2000-2009: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Хууль зүйн ухааны доктор

 

Ажлын туршлага:

1990-1990: Архангай аймаг Төвшрүүлэх сум АДХ Захиргаа-Ажилтан

1991-1992: Архангай аймаг БХО Газар-Байцаагч

1992-1995: Архангай аймаг Төвшрүүлэх сум ЗДТГ-Дарга

1997-2009: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Багш, ахлах багш

 2009-2013: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Дэд профессор

 2011-2015: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Төр захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч

 2013 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль-Профессор

 

 Хүрэлбаатарын ЭРДЭМ-УНДРАХ

Боловсрол:

1985-1994: Нийслэлийн 99 дүгээр дунд сургууль-Бүрэн дунд

1994-1998: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Эрх зүйн бакалавр

2000-200: ХБНГУ-ын Фрайбург хотын Альберт-Людвигийн Их сургууль-Герман хэлний бэлтгэл курс (DaF)

2001-2004: Альберт-Людвигийн Их сургууль-Хууль зүйн ухааны магистр (LL.M)

2008-2014: ХБНГУ-ын Макс-Планк Нийгэмлэг, "International Max Planck Research School on Retaliation, Mediation and Punishment” -Докторант

2016: Альберт-Людвигийн Их сургууль-Хууль зүйн ухааны доктор (Dr.jur)      

 

Ажлын туршлага:

1998-1999: УАБХГ-ын дэд даргын туслах

2005-2007: ГТХАН-ийн "Газрын менежмент, санхүүгийн кадастр" төсөл-Хуулийн зөвлөх (National long-term Law expert)

2010-2011: МУИС-ийн Хууль зүйн сургууль-Эрүүгийн болон ЭБШЭЗ-н тэнхимд цагийн багш

2016-2018: Швейцарийн Хөгжлийн Агентлаг, "Иргэдийн оролцоо I, II" төсөл-Зөвлөх, төслийн захирал

2016-2018: Хууль зүйн үндэсний хүрээлэн-Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2017 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль-НЭЗ-н тэнхимийн ахлах багш, дэд профессор

Монголын Хуульчдын Холбоо-Гишүүн

Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл"-Гишүүн

 

Шүүхийн мэргэшлийн хорооны дүрэмд

Дөрөв. Мэргэшлийн хорооны дарга, гишүүдийн эрх, үүрэг

 

4.1.Мэргэшлийн хорооны гишүүн дараах эрх эдэлж,  үүрэг хүлээнэ

4.1.1.Мэргэшлийн хорооны хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар санал гаргах

4.1.2.Мэргэшлийн хорооны даргаас хуваарилсан өргөдөл, гомдол, санал хүсэлтийн дагуу холбогдох ажиллагаа хийх, шалгах, хариу өгөх

4.1.3.чиг үүргээ хэрэгжүүлэх явцад өөрийн олж мэдсэн хувь хүний нууц, шалгалтын материал, Мэргэшлийн хорооны хуралдаан, бусад гишүүдийн саналын талаар холбогдох мэдээллийн нууцлалыг хадгалах

4.1.4.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн нөлөөнд авталгүй, бие даан, хараат бусаар үнэлж дүгнэх

4.2.Мэргэшлийн хорооны дарга  энэ дүрмийн 4.1-т зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ

4.2.1.Мэргэшлийн хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хуралдааныг даргалах

4.2.2.Мэргэшлийн хороог төлөөлөх, бүрэн эрхдээ хамаарах асуудлаар холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах

4.2.3.Мэргэшлийн хорооны ажлын тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулах

4.2.4.өөрийн түр эзгүйд хуралдаан даргалагчийг томилох