IMG-LOGO
 2020-11-19

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шүүхийн тогтолцоо, туршлага судлах сургалт хойшлогдлоо

       Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцах, харилцан туршлага судлах 11 дэх удаагийн хөтөлбөрийн танхимын сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байсан билээ.

 

        Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоол тус тус батлагдсантай холбогдуулан тус сургалтыг заасан хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг үүгээр мэдэгдэж байна.

 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР