IMG-LOGO
 2020-11-17

Бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нартай цахим хурал хийв

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн Тамгын газрын дарга нартай 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цахим хурал зохион байгууллаа.   

 

 

Цахим хурлаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэн, цаашид цар тахлын үед шүүн таслах ажиллагааны тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад тулгамдаж буй асуудлын талаар мэдээ, мэдээлэл сонсож, санал солилцлоо.

 

 

Цаашид шүүхүүдээс цар тахлын үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар эрх бүхий байгууллагад санал хүргүүлж, халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалахад чиглэсэн холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар тогтов. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс