IMG-LOGO
 2020-11-10

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн

 

      Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Спорт наадам 2020” тэмцээнийг Сонгинохайрхан  дүүргийн Спорт цогцолборт  2020 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

     Тэмцээнийг 2019 оны шилжин явах Цомын эзэн баг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх зохион байгуулж, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүх зочин багаар оролцлоо.

Энэхүү тэмцээнд Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, гурван дүүргийн шүүхүүдийн шүүгч, захиргааны ажилчдын 4 багийн дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, дардас, ширээний теннис, олс таталт гэсэн спортын 5 төрөлт тэмцээнд оролцож оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

 

 

Волейболын тэмцээний эрэгтэй төрөлд:

I-р байрт Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын баг

II-р байрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

III-р байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

Волейболын тэмцээний эмэгтэй төрөлд:

I-р байрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

II-р байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

III-р байрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

 

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд:

I-р байрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

II-р байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

III-р байрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд:

I-р байрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

II-р байрт Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын баг

III-р байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

 

 

 

Ширээний тениссний тэмцээний эрэгтэй төрөлд:

I-р байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

II-р байрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

III-р байрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

 

 

Ширээний тениссний тэмцээний эмэгтэй төрөлд:

I-р байрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

II-р байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

III-р байрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

 

 

 

Дартсын тэмцээний төрөлд:

I-р байрт Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2-р баг

II-р байрт Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 3-р баг

III-р байрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3-р баг

Олс таталтын тэмцээний төрөлд:

I-р байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

II-р байрт Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын баг

III-р байрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

 

 

 

Шилдэг эрэгтэй тамирчин : Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар

Шилдэг эмэгтэй тамирчин: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Минжээ

Шилдэг хөгжөөн дэмжигч баг: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

Тэмцээний нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид шалгарч шилжин явах Цомын эзэд болсон бөгөөд ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг авлаа.

 

 

 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР