IMG-LOGO
 2020-11-05

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын академитай хамтын ажиллагаа хөгжүүлэх Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2020 оны 7 дугаар сард байгуулсан билээ.

     Тус байгууллагаас 2021-2022 оны хичээлийн жилд "Эдийн засгийн засаглал ба хөгжил" болон "Улс төр ба аюулгүй байдал (Төв ази дахь)" чиглэлээр магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна.

     Уг тэтгэлэгт хөтөлбөр нь шинэ, залуу боловсон хүчнийг улс төр, аюулгүй байдал, олон улсын харилцаа, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, олон улсын хөгжил, эдийн засаг болон засаглалын чиглэлээр чадавхжуулах зорилготой бөгөөд Афганистан, Киргизстан, Казахстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан болон Монгол зэрэг улс орны нийт 60 оюутныг элсүүлэн авахаар төлөвлөсөн байна.

     Тэтгэлэгт хөтөлбөрт нь сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөс гадна сарын 300 Еврогийн тэтгэлэг, БНКУ-ын Бишкек хот руу ирж, очих олон улсын нислэгийн тийз, эрүүл мэндийн даатгал болон сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг Европын аль нэг улсад дадлага хийх боломжоор хангах юм.

Хөтөлбөрт хамрагдахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

                                                                                                                    Дээд боловсролтой байна

                                                                                                                    Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх зэрэг болно.

"Эдийн засгийн засаглал ба хөгжил" сэдэвт магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол энд дарж цахим анкет бөглөнө үү,

"Улс төр ба аюулгүй байдал (Төв ази дахь)" сэдэвт магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол энд дарж цахим анкет бөглөнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://osce-academy.net/en/masters/admission/ хаягаар орж танилцана уу.

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар