IMG-LOGO
 2020-11-09

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шүүхийн тогтолцоо, туршлага судлах сургалтын бүртгэл дуусахад 5 хоног үлдлээ

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын шүүхийн тогтолцоо, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, цахим-шүүхийн туршлага судлах 11 дэх удаагийн хөтөлбөрийн танхимын сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Тус сургалтад 20 шүүгч, 5 шүүхийн захиргааны ажилтныг хамруулах бөгөөд Коронавирусын цар тахлын хязгаарлалт цуцлагдмагц цахим сургалтад хамрагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг БНХАУ-д зохион байгуулагдах практик сургалтад хамруулахаар тохиролцсон болно.

Сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалаар батлагдсан “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг гадаад улсын сургалтад хамруулах журам”-ын 3.1-т заасан шалгуурыг хангасан байна.

 

Иймд тус сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хүсэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бүртгэлийн маягтыг бөглөж, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын FOREIGN.AFFAIRS@JUDCOUNCIL.MN цахим хаягаар ирүүлнэ.

 

Сургалттай холбоотой асуудлаар Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын 70007028, 99906984 дугаарын утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР