Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Гомдол гаргах журам

Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд нь шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзвэл гомдлоо Монгол Улсын шүүхийн ёс зүйн хороонд гаргах эрхтэй.


Шүүгчийн ёс зүйн зөрчил гэж юу вэ?

Монгол Улсын Хуульдын Холбооны Шүүгчдийн хорооноос 2014 оны 02 дугаар 28-ны өдөр шинэчлэн баталсан " Шүүгчийн ёс зүйн дүрэм "-д тодорхойлсноор Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар дадлага туршлагатай холбоотой алдаа нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй болно.


Шүүхийн ёс зүйн хороонд ямар гомдол харьяалах вэ?

Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэнэ.

Шүүхийн ёс зүйн хороонд гаргах гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Шүүгч Монгол Улсын хууль, шүүгчийн ёс зүйн дүрмэнд заасан ямар хэм хэмжээг зөрчсөн болохыг тодорхой заах;

Өөрийн нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан, нэр гаргацтай байх;

Гомдолд холбогдож буй шүүгчийн нэрийг тодорхой дурдаж, гомдлын агуулгын хүрээнд холбогдох баримтыг хавсаргах;

 

Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа


Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930