Товч танилцуулга




"МОНГОЛЫН ШҮҮХИЙН АЖИЛТНУУДЫН ХОЛБОО”

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2013 оны 12дугаар сарын 05 -ны өдөр Улаанбаатар хот

"Монголын шүүхийн ажилтнуудынхолбоо” Төрийн бус байгууллага нь шүүхийн менежментийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, шүүхийн ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилготойгоор анх 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөрүүсгэн байгуулагдсан.

Манай холбоо нь өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 21 аймаг, Нийслэл, дүүргийн шүүх, захиргааны хэргийн давж заалдах болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нийтдээ 37 салбар хороо, 1000 гаруй гишүүдтэй, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд энэ нь 5 жил тутамд хуралддаг. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах зөвлөл эрхлэн явуулдаг бөгөөд Удирдах зөвлөл нь Холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал болон бусад 7 гишүүнээс бүрддэг.

Тус холбоонь Удирдах зөвлөлийн 9, Хяналтын зөвлөлийн 5 гишүүнтэй бөгөөд холбооны тэргүүнээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, гүйцэтгэх захирлаар Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн дарга Д.Энхбаатар нар томилогдон ажиллаж байна. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Н.Дагва, М.Туяа, Н.Ганбаяр, Д.Энхбаатар, Ц.Ганбат, М.Нямсүрэн, С.Бямбаа, П:Батхүү, А.Насандэлгэр нар, Хяналтын зөвлөлийн гишүүнээр М.Ганчулуун, Д:Энхжаргал, Л.Баттулга, Х.Бадамжаргал нар сонгогдон ажиллаж байна.

Манай холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь

-Шүүхболон шүүгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангах, шүүхийн менежментийг боловсронгуй болгох үйл хэрэгт хувь нэмэр оруулах;

-Шүүхийн төрийн захиргааны болон үйлчилгээний албаны мэргэшсэн, тогтвортой хүний нөөцийг бий болгох үйл хэрэгт идэвхитэй оролцон, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, үргэлжилсэн сургалт зохион байгуулах,

-Гишүүддээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах;

-Гадаад орны шүүхийн захиргааны байгууллагын хууль тогтоомж, үйл ажиллагааны практикийг судлах, шүүхийн байгууллагын ажилтнуудын өмнө тулгамдсан асуудлаар судалгаа хийх, саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;

-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын болон олон улсын байгууллагатай харилцаа тогтоож, хамтран ажиллах, тэдгээрийн хууль тогтоомж, үйл ажиллагааны практикийг судлах явдал юм.

 

Хийсэн ажил

Шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг сурталчилах, шүүгч ажилтнуудынхаа сайн туршлагыг нийтийн хүртээл болгох,тэдниймэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байдлыг дээшлүүлэх, шүүхийн шинэчлэлийн талаарх тэдний дуу хоолойг хүргэхэд чиглэгдсэн улирал тутмын "Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг "Монголын шүүгчдийн холбоо” ТББ-тай хамтран эрхлэн гаргасаар 2 жил болж байна.

Энэ хугацаанд нийт 7 дугаар болон онол практикийн бага хуралд тавигдсан шилдэг илтгэл эссенээс бүрдсэн 2 тусгай дугаар нийт 9 дугаарыг хэвлэн гаргаад байна.

Мөн манай холбоо нь Нийслэлийн шүүхтэй хамтран Нийслэл хотынхоо ойролцоо Гачуурт тосгонд Шүүхийнсургалт, спорт, амралт, сувилалын цогцолбор байгуулжбайна.

2013 онд хийхээр төлөвлөсөн ажлын хүрээнд

Сургалт

Тус холбооны үйл ажиллагааны нэг гол чиглэл, дэвшүүлсэн зорилтын нэг нь шүүхийн захиргааны мэргэшсэналбан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх сургалт зохион байгуулах явдал юм.

Энэ ажлынхүрээнд нэгдүгээрулиралд багтаан Лэйди төвтэй хамтран тусгай хөтөлбөрийн дагуу 4-12 цагийн "Харилцааны соёл, хувь хүний ёс зүй, менежмент” сэдвээр Нийслэл дүүргийн шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ажилтнуудад зориулсан нийт 11 салбар хорооны 350 гаруй гишүүдийг хамруулсан сургалтыг 2013 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулав. Хөдөө орон нутгийн бүх салбар хороодод уг хичээлийг зайны сургалт хэлбэрээр явуулж, аудио хуурцаг, ном гарын авлагыг хүргэхээртөлөвлөөд байна.

Нийслэлийн шүүхийн салбар зөвлөл болон Холбооны Тэргүүн Н.Дагва, гишүүдийн санаачлага, хөдөлмөр зүтгэлээр шүүгч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар банк, "Журамт Өргөө” ХХКомпанитай хамтран шүүгч, шүүхийн ажилтнуудын орон сууцны цогцолбор барих төсөл хэрэгжүүлж 176 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бүтээн байгуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгүүллээ.

Гадаад харилцаа.

Цаашид гадаадын ижил төстэй байгууллагатай ажил хэргийн холбоо тогтоож хамтран ажиллах гадаад хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна.

Бусад улс орны шүүхийн захиргааны байгууллагын болон бусад байгууллага, холбоод, Олон улсын байгууллагын үйл ажиллагааны практикийг судлах, туршлага солилцох, шүүхийн байгууллагын ажилтнуудын өмнө тулгамдсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох, хамтран ажиллах,

Олон Улсын шүүхийн захиргааны ажилтны холбооны үйл ажиллагаанд манай холбоо бүх талаар хамтран ажиллаж, цаашид идэвхитэй гишүүн нь байх болно.

Манай холбооны зүгээс бүсийн зөвөлгөөнийг ямар ч хэлбэрээр хийхэд бэлтгэл болон зохион байгуулалт, менежментийн ажлыг бүрэн хариуцаж хийх боломжтой. Үүнд татгалзах зүйлгүй.

Олон улсын шүүхийн ажилтны холбооны ерөнхийлөгч, АНУ-ын Кентаки мужийн тойргийн шүүхийн нарийн бичгийн дарга Жеффи Апперсон, Олон улсын шүүхийн ажилтны холбооны Гүйцэтгэх захирал ,Австрали улсын гэр бүлийн шүүхийн дарга , Австрали улсын шүүхийн орлогч дарга Ричард Фостер, Олон улсын харилцаа хариуцсан дэд ерөнхий лөгч АНУ-ын Лиузана мужийн тойргийн шүүхийн нарийн бичгийн дарга Кейти Хиюсер нар удирдан 2013 оны 02 дугаар сарын 14, 4 сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан телефон уулзалтынТэргүүн Н.Дагва, Гүйцэтгэх захирал Д.Энхбаатар, гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн референт Ч.Халиун , Нийслэлийн шүүхийн мэргэжилтэн О:Одгэрэл нар оролцсон.

Манай холбооны саналыг үндэслэн холбооны Тэргүүн Н.Дагвыг Олон улсын шүүхийн ажилтны холбооны удирдах зөвлөлд /Executive board/-д сонгосон болно.

Олон улсын холбооноос бүс нутгийн уулзалт зөвөлгөөнийг 2015 онд Монгол Улсад зохион байгуулах тухай саналыг гаргасныг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

2012оны 12 дугаар сардын 09-10 –ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй "Өөрчлөгдөж байгаа орчинд шүүхийн давамгайлах” сэдэвт олон улсын бага хуралд Монголын шүүхийн ажилтны холбооны Тэргүүн Н.Дагва, холбооны гишүүн Халиун, Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

2013 оны 9 дүгээр сарын байдлаар холбооны дансанд 26,0 сая төгрөг байна.

Энэ онд зохион байгуулсан сургалтын кофе- цайны зардалд 500,0 мянга, Дата төв холбооны сайтыг байрлуулсны төлбөрт 150,0 мянга, Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, холбооны гишүүн О.Батдорж хүндээр өвчилж, БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох болсон тул түүний эмчилгээний зардалд зориулан 350000₮ төгрөгийн буцалтгүй тусламж олгосон.