МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ БОЛЛОО


     Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны бүх гишүүдийн хурал 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. Хуралдаанд нийслэл, дүүрэг, орон нутгийн шүүхийн салбар холбооноос сонгогдсон 92 төлөөлөгч оролцсон юм.

     Хуралдаанаар холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн 2015-2018 оны ажлын тайланг хэлэлцэж, холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, гишүүний татвар хураамжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Гишүүний сарын хураамжийг 2000 төгрөг байхаар шийдвэрлэж, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

      Холбооны тэргүүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг улируулан, удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонголоо. Шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд анхны хурлаараа холбооны гүйцэтгэх захирлаар холбооны ажлын албаны менежер С.Бямбааг сонгож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ ярилцлаа.

Жич: Хуралдаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн шүүх, Хэнтий аймгийн шүүхийн салбар холбооны төлөөлөгчид оролцсонгүй.

 

 

 

 

ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

2018.05.28


 

Тайлбар:
Жагсаалтруу буцах