ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АХМАД УДИРДАХ АЖИЛТАНУУДТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ


        Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын алба, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо хамтран ШЕЗ-ийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шүүхийн захиргааны байгууллагын ахмад удирдах ажилтнуудын уулзалт ярилцлагыг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

       Уулзалтанд шүүхийн Тамгын газар, хэлтсийн даргаар ажилллаж байгаад чөлөөндөө гарсан ахмадууд, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, нэгжийн дарга нар оролцов.

       Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монголын Шүүхийн Ажилтнуудын холбооны бүтэц бүрлэдэхүүн, үйл ажиллагааны талаар газрын дарга Ж.Сайнхишиг, холбооны ажлын албаны менежер С.Бямбаа нар танилцуулага хийж уулзалтанд оролцогсод өөрсдийн бодол санаагаа илэрхийлж үг хэлж зохион байгуулсан арга хэмжээг зөв, зүйтэй гэж дүгнэлээ.

       Уулзалтанд оролцогсод шүүхэд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан шүүгч ажилтнуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор "Ахмадын хороо” байгуулах тухай хэлэлцэж санал нэгтэй шийдвэрлэн хорооны зөвлөлийн гишүүдийг 7 хүний бүрэлдэхүүнтэй, ахмадын хорооны даргаар нь Д.Энхбаатарыг сонгов.

 

 

 

ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА


Тайлбар:
Жагсаалтруу буцах