Дүрмийн төсөл

     Монголын шүүхийн ажилтнуудын холбоо 2018.01.12-нд холбооны менежерүүдийн зөвлөгөөн хийж холбооны дүрэмд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг зохион байгуулж дүрмийн төслийн өөрчлөлтийг сайтад байршуулсан билээ. 
      Та бүгд дүрмийн эх хувьтай энэхүү төслийг тулган үзэж үг, өгүүлбэр бүрийг холбогдох хуулиудын хүрээнд нарийвчлан судалж утга агуулга, үг найруулгыг нарийвчлан хянаж санал бодлоо холбоонд 4 сард багтаан ирүүлнэ үү. 
      Дүрмэнд оруулах саналд албан газар байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх зорилго зорилтын хүрээний асуудлаас аль болох зайлс хийхийг анхаарах хэрэгтэй.
       Монголын шүүхийн ажилтнуудын холбооны ээлжит Их хурлыг 5 дугаар сард буюу Монголын шүүхийн ажилтнуудын "Спортын их наадам"-ын үеэр хуралдуулж дүрмээ хэлэлцүүлэн батална. 


Тайлбар:
Жагсаалтруу буцах