ЗӨВӨЛГӨӨН БОЛОВ



       Монголын Шүүхийн Ажилтнуудын Холбоо /МҮАХ/-оос салбар хорооны менежерүүдийн анхдугаар зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 12–нд зохион байгууллаа. Зөвөлгөөнийг МШАХ-ны Тэргүүн Т.Мэндсайхан нээж хэлэлцэх асуудлын дараалал танилцуулж холбооны ажлын чиг үүргийн талаар товч мэдээлж, танилцах үйл ажиллагаа хийгдсэний дараа 2017 оны ажлын тайлан, холбооны санхүүгийн тайланд хийсэн Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Тус зөвлөгөөнөөр дүрмэнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцүүлж зөвөлгөөнд оролцогчид 3 баг болж ажиллан, багуудын гаргасан саналыг үндэслэн дүрмийн зарим зүйлийг хасах, найруулгыг өөрчлөхөөр боллоо.

- Зөвөлгөөнөөс холбооны дүрмийг 6 дугаар сард болох Их Хуралд оруулж хэлэлцүүлэх

- Гишүүний татвар нэмэгдүүлэх эсэх тухай асуудлыг гишүүдээр хэлэлцүүлж саналаа 2018 оны 3 дугаар сарын 25-нд холбоонд ирүүлэх

- 2017 оны татварын дутууг 1 дүгээр улиралд хурааж барагдуулахаар шийдвэрлэв.


Тайлбар:
Жагсаалтруу буцах