Багахангай-Налайх дүүргийн салбар хороо мэдээлж байна

"Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа.

 

Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбооны Багахангай, Налайх дүүргийн шүүхийн ажилтны салбар хороо 2017 оны ажлын төлөвлөгөөндөө тусгасан "Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа.



 

Аяны зорилго:Налайх дүүргийн 1-7 хороодын зорилтот бүлэгт хамрагддаг, өрх толгойлсон, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 7 айл өрхөд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх зорилготой.


Аяны хүрээнд дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Алтаншагай, 2 дугаар хорооны иргэн Орхонтуул, 3 дугаар хорооны иргэн Ц.Нямдэлгэр, 4 дүгээр хорооны иргэн Н.Туньбай, 5 дугаар хорооны иргэн Н.Энхтуяа, 6 дугаар хорооны иргэн Батсүх, 7 дугаар хорооны иргэн Отгон нарын нийт 7 айл өрхөд тус салбар хорооны гишүүдийн хандив тусламжаар ирүүлсэн сэтгэлийн бэлгийг гардууллаа.

Тусламж дэмжлэгт хамрагдсан иргэд, дүүргийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан нар тус шүүхийн хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлж байсныг та бүхэндээ дуулгахдаа таатай байна.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн захиргааны ажилтны салбар хороо


Тайлбар:
Жагсаалтруу буцах