Говьсүмбэр аймгийн шүүхийн салбар хороо мэдээлж байна.

Тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "УРЛАГИЙН БАГА НААДАМ”-ыг зохион байгууллаа. Тус наадмыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол нь шүүгч, ажилтнуудыг нэгтгэх, нуугдмал авьяасыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.Урлагийн бага наадмын арга хэмжээг Тамгын газрын дарга Д.Сувд нээж

Говьсүмбэр аймгийн шүүхийн

Гоц авьяастан та бүхэндээ

Энэ үдшийн мэндийг өргөн дэвшүүлье.

Шүүхийн ил тод байдлыг хангах хэрэгжүүлэх

Шинэлэг ариун ажил үйлсэд тань

Шүүгч ажилтан та бүхэндээ

Шидрүүн их амжилтыг хүсэн ерөөе

Авьяас билэгээ шавхан өрсөлдье

Урлагын үзлэгийн энэхүү наадамд нь

Амжилтын дээдийг хүсэн ерөөж

Уралдан наадаж цэнгэлдэн хөгжилдөцгөөе гэсэн урлагийн бага наадмын энэхүү арга хэмжээг нээлээ. Уг наадамд нийт 3 баг оролцсон бөгөөд багууд удирдамжинд заасны дагуу урлагийн номеруудын дагуу бэлтгэж авьяас, ур чадвараа дайчлан тэмцээнд амжилттай оролцлоо. Урлагын номерын төрөлд:

Ø Багийн мэндчилгээ

Ø Хамтлаг хөгжим

Ø Гоцлол дуу

Ø Шүлэг

Ø Хамтлаг дуу

Ø Чөлөөт үзүүлбэр

Ø Хамтлаг бүжиг

гэсэн төрлүүдээр өрсөлдсөн бөгөөд тус тэмцээнд " Цоглог жавхаа”- баг 62,1 оноогоор "ТЭРГҮҮН”- байр, "Дэнс”-баг 50,5 оноогоор "ДЭД”- байр, "Дурлалын кобра”-баг "ГУТГААР”-байрыг 48,4 оноогоор тус тус байруудыг шалгарууллаа. "Дэнс” багийн дуучин Ц.Батдорж "ШИЛДЭГ ГОЦЛОЛ ДУУЧИН”-аар, мөн тус багийн хөгжимчин Ц.Сайнбат "ШИЛДЭГ ГОЦЛОЛ ХӨГЖИМЧИН”-өөр шалгарлаа.





 

 

 

Тайлбар:
Жагсаалтруу буцах