Шүүн таслах ажиллагааны үеэрх цагдаагийн оролцоо, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Шүүн таслан үйл ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахад цагдаа нарын үүрэг оролцоо ихээхэн чухал.  Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, тамгын газрын дарга Д.Долгормаа нар 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр холбогдох мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө хуваалцсан юм.

 

 

    Сургалтын үеэр "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг танилцуулж, албан хаагчдад тулгамдаж буй болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар