Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 226 дугаар тогтоолоор Х.Дорждэрэмийг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар томиллоо.

Тамгын газрын даргын ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар болон Ч.Ханддулам, С.Угтахбаяр, А.Ган-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр цахимаар холбогдох дүрэм, журмын дагуу ажлыг хүлээлцүүлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар