Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны сургалтын төлөвлөгөөний дагуу тус шүүхийн шүүгчийн туслах Ж.Уянгатөгс Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022.03.11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхэд хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”-аар сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 35 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хамрагдсан юм.