Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг, бичиг хүргэгч Н.Мөнхбаатар нар Идэр, Яруу сумдад ажиллалаа.

 

         

       Тус сумдын иргэд олон нийт болон төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулж нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

       Иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч холбогдох гарын авлага, боршурыг тараалаа. Идэр сумын засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 2 өргөдлийг хүлээн авч амжилттай шийдвэрлэлээ.

       Мөн Засаг даргын тамгын газрын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчилж, "Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар” цахим хуудсыг иргэдэд танилцууллаа. 

  

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар