Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр "Легал дата" ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Алтангэрэл, гишүүн Н.Энхжаргал нарыг өнөөдөр (2021.07.05) хүлээн авч уулзлаа.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл "Легал дата" ХХК, "Гэрэгэ системс" ХХК-тай хамтран нэхэмжлэл, хүсэлтийн загваруудыг “Гэрэгэ киоск”-ийн системд нэвтрүүлэн, иргэд хэвлэж ашиглах боломжийг бүрдүүлсэн. Шүүхээр үйлчлүүлэгчдийн цаг хугацааг хэмнэх энэхүү үйлчилгээг өргөжүүлэх талаар уулзалтын эхэнд ярилцав.

 

Мөн шүүхийн үйлчилгээг цахимжуулах, иргэд зайнаас шүүхийн зарим үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс