Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 1.3.2, 2.1- т заасныг тус тус үндэслэн дараах гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. Сонгон шалгаруулалтын мэдээллийг албан тушаал тус бүрийн линк дээр дарж үзнэ үү.

  1. Мэдээлийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Программ хангамж хариуцсан референт
  2. Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны Бүртгэл, мэдээлэл хариуцсан референт
  3. Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Мэдээлийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Шүүхийн статистик хариуцсан референт
  4. Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төсвийн төлөвлөлт хариуцсан референт
  5. Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн Шүүгчийн хараат бус байдал, ХАСХОМ хариуцсан референт
  6. Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт
  7. Хэвлэл мэдээллийн хэлтсийн Шүүхийн хэвлэл, мэдээлэл хариуцсан референт
  8. Мэргэшлийн хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн
  9. Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын Шүүхийн хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 70008041