Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийн ажиллагаа хэвийн явагдаж байна

 

14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцдэг сэдвийн хүрээнд "Иргэн-2014”, "Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д зохих ажиллагааг хийж баталгаажуулж байгаа нь өнөөдрийн ярианы гол сэдэв байлаа. Мөн 2020 оны 01 дүгээр улирлын шүүн таслах ажлын тайлан мэдээг хамт олноороо ярилцлаа.

Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд цаг үеийн холбоотой асуудлаар харилцан ярилцаж, ирэх 2 долоо хоногт хийх ажлын талаар ярилцсан үр дүнтэй зөвлөгөөн боллоо.

Шуурхай зөвлөгөөний дараа Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр Төрийн жинхэнэ алба хаагч нартай 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажуулан гарын үсэг зурлаа.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР