Шүүхийн үйл ажиллагааны чиглэлээр сумдад ажиллав

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх ажлыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.

Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Мянгад, Буянт сумдад 2020 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд ажиллаж, сумдын Засаг Дарга, ИТХ-ын дарга, сумын албан байгууллагын удирдлага, төрийн албан хаагчидтай хамтарсан болон хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулав.

Шүүхийн үйл ажиллагааны онцлог, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, үр дүн, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн ажил, шүүхээс иргэдэд чиглэсэн ажлын зохион байгуулалт, цар хүрээ, шүүхийн үйлчилгээний хүртээмж, цахим шүүхийн давуу тал, шүүхэд хандах иргэдийн эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр зэрэг сэдвүүдээр дэлгэрэнгүй ярилцаж, харилцан, санал солилцож, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.

Шүүх-сумдын хамтын ажиллагаа, сумын иргэдэд шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрээр сурталчлах, сумын Нутгийн Захиргааны Ордонд байршуулсан “Шүүхийн мэдээллийн самбар”-ыг үр дүнтэй ажиллуулах, иргэдэд шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг суманд хэрхэн хүргэж зохион байгуулах талаарх ажлын үр дүнг хэлэлцлээ.

Сумдад ажиллах үеэр Сумын Засаг Даргын Тамгын Газрын эрх зүй, нийгмийн ажилтан, Сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт тусгайлсан сургалт хийж, суманд шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх, шүүхэд өргөдөл, нэхэмжлэл гаргахад иргэдэд туслах ажлыг тухай бүр суманд зохион байгуулах талаар арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар ханган, хамтран ажиллаж байна.

Шүүхийн үйл ажиллагааны талаархи 30 гаруй төрлийн шторк, видео бичлэг, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, иргэдээс шүүхэд хандах эрх, мэдээлэл бүхий бичлэг бүхий СИДИ, гарын авлага, борщуур, тараах материалыг сумдын эрх зүйн ажилтан нарт гардуулан өгч, байнгын холбоотой механизм бүрдүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.  Шүүхийн талаарх санал бодлыг санал асуулгын авч үзэхэд иргэд шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн эерэг ажлын үр дүн гарч байгаа нь мэдрэгдэж байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР