Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдавааг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг танилцуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Ёслолын арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, тамгын газрын ажилтнууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр уншиж танилцууллаа.

Шүүгч М.Мөнхдаваад Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөв.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР