Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар С.И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрнаас суллагдсан С.И-ийн ээж Б.А сэтгэгдлээ илэрхийллээ

Тэрбээр"...Манай хүү хулгайн хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан . Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 1 сар хорих ял сонссон юм. Өмгөөлөгч Ө.Өлзиймаа маань давж заалдах гомдол гаргасны дагуу өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж, миний хүүд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэнд маш их баярлаж талархаж байна. Иймд шийдвэр гаргасан шүүгчид болон өмгөөлөгч, прокурор нартаа дахин дахин баярлалаа.

Цаашид би хүүгээ ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхад анхаарал, тавьж гэртээ хүмүүжлийн талаар сургалт зохион байгуулах болно. Миний хүүд маш их сургамж болсон энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Танай шүүхийн шүүгч нарт ажлын амжилт хүсье” гэв.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар А.Г, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрнаас суллагдсан А.Г, О.Д нар сэтгэгдлээ илэрхийллээ.

Бид 2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хулгайн хэрэгт холбогдож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Г 2 жил, О.Д /өсвөр насны шүүгдэгч/ 1 жилийн хорих ял сонссон. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс бидэнд оногдуулсан ялыг тэнсэж шийдвэрлэсэнд маш баяртай байна. Цаашид гэмт хэрэг дахин үйлдэхгүй гэдгээ амлаж байна гэв.

Жич: Шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу мэдээнд зураг оруулаагүй болно. 

 

Дархан-уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн тамгын газар