Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь \"Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг болон шүүхийн үйлчилгээг сайжруулах” зорилгоор шүүх хуралдааны явц, тухайн хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонирхогч этгээдэд шуурхай хүргэх үүднээс www.livecourt.mn /Шүүх хуралдаан систем/-ийг ажиллуулж эхэллээ.

ШҮҮХ ХУРАЛДААН системийг ашиглах боломжтой боллоо

Энэхүү систем нь шүүх хуралдаан эхэлсэн, үргэлжилж байгаа, зөвлөлдөж байгаа болон шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийг тухайн цаг хугацаанд мэдэх боломжийг бүрдүүлнэ.

Хэргийн оролцогч болон сонирхогч этгээд ШҮҮХ ХУРАЛДААН системийг ашигласнаар шүүх хуралдааны талаарх бодит мэдээллийг шуурхай авахын зэрэгцээ тухайн шүүх хуралдааны оролцогчийн хувьд хүлээлт үүсгэхгүйгээр оролцох боломжийг хангах юм.

ШҮҮХ ХУРАЛДААН системийг ашиглах боломжтой боллоо

 

 

 

Нийслэлийн давж заалдах шатны

шүүхийн тамгын газар