ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2020 оны 04 сарын 30 өдөр Дугаар 54 Улаанбаатар хот
Шүүгчийн сонгон шалгаруулалтын
шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,4, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ын 1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлал батлах тухай" аргачлалын 5.2.2-т заасан "салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар" гэснийг "салбар эрх зүйн хууль хэрэглэх, тайлбарлах мэдлэг, ур чадвар" гэж өөрчилсүгэй.
2.Аргачлалын 5.2.3.2-т заасан "5 хүртэл оноогоор" гэснийг хассугай.
З.Аргачлалын 5.2.3.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, нийтэд мэдээлэхийг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба /Б.Билгүүн/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Э.БАТБАЯР
no