Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

 ТОГТООЛ

 

 

2020 оны 11 сарын 24 өдөр                                                                                                             Дугаар 116                                                                                                                            Улаанбаатар хот

 

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүхнийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед

авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.21.а, 7.1.3, 15 дугаар зүйлийн 15.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах ”Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Шүүхийн тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

3.Энэ тогтоолын 1, 2 дахь хэсэгт заасан аргачлал, удирдамжийг хэрэгжүүлж ажиллахыг анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-т тус тус даалгасугай.

4.Тогтоол батлагдсантай холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг тогтоож ажиллахыг анхан болон давж заалдах шатны шүүх, тамгын газарт зөвлөсүгэй.

5.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид уламжлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга /Э.Батбаяр/-т даалгасугай.

6.Энэ тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                 Э.БАТБАЯР

 

 
 
Судалгааны сан