Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн захиргааны тухай хуулиас...

17 дугаарзүйл.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх

17.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцах;

17.1.2.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;

17.1.3.Ерөнхий зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;

17.1.4.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

17.1.5.Ерөнхий зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар шаардах;

17.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

17.2.Ерөнхий зөвлөлийндарга болон гишүүний цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.



Оросоогийн ЗАНДРАА

Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн.

1981 онд Хууль цаазын дунд сургууль,1995 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн "Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1977-1980 онд хугацаат цэргийн албан хаагч;

1981-1984 онд Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгч;

1984-1985 онд Октябрийн районы шүүхэд тогтоол гүйцэтгэгч;

1985-1987 онд Улаанбаатар хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч;

1987-1989 онд Сүхбаатарын районы шүүхэд тогтоол гүйцэтгэгч;

1989-1990 онд Октябрийн районы шүүхэд ахлах тогтоол гүйцэтгэгч;

1990-1992 онд Улаанбаатар хотын хууль зүйн газарт байцаагч, тогтоол гүйцэтгэлийн албаны дарга;

1995-1999 онд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч;

1999-2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч;

2000-2001 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;

2001-2004 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;

2004-2014 онд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимы тэргүүн;

2014-2016 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна

 

и-мэйл: zandraa@judcouncil.mn

 




 

Дашзэвэгийн Эрдэнэчулуун

Улаанбаатар хотод төрсөн.
1984-1990 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр.
1980-1983 онд Ардын армийн 014 дүгээр ангид хугацаат цэргийн албан хаагч
1983-1984 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан

1990-1991 онд Улаанбаатар хотынУлсын нотариатын конторт улсын нотариатч

1991-1992 онд Улаанбаатар хотын Улсын нотариатын конторт эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч

1992-1994 онд Улаанбаатар хотын Улсын нотариатын конторт эрхлэгч

1994-1997 онд Нийслэлийн нотариатын газрын дарга

1997-1998 онд Гадаад худалдааны арбитрт арбитрч

1998-1999 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд боловсон хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн

1999-2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд хүний нөөц сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

2000-2013 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга

2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээражиллаж байна.

 

и-мэйл: erdenechuluun@judcouncil.mn

 

 




 

Пүрэвсүрэнгийн БАТСАЙХАН

МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй,

Хууль зүйн магистр зэрэгтэй, Хуульч.

1979-1981 онд Сэлэнгэ аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч,

1981-1986 онд Сэлэнгэ аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэлийн тасгийн дарга,

1991-1994 онд Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн шүүхэд шүүгч,

1994-2005 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

2005-2013.12.18 өдөр хүртэл Орхон аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр,

2013.12.18-ны өдрөөс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгчээр,

2014.05.09-ны өдрөөс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7-р шүүхийн Ерөнхий шүүгчээр

2015-2016 онд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч;

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна

 

и-мэйл:batsaikhan@judcouncil.mn

 

 


 

Володягийн ОЮУМАА (PhD)

 

 
Мэргэжил:
Хуульч, нягтлан бодогч
1994-1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;
1996-1999 МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургууль. Англи хэлний хэлмэрч;
1998-1999 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Хууль зүйн ухааны магистр;
1999-2000 МУИС-ийн Дээд сургуулийн сэтгэл судлал, сургалтын онол, арга зүйн багшийн дээд курс;
2008-2009 Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль. Төрийн удирдлагын менежер.
2010 МУИС-ийн докторантур төгсөж, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2011-2015 МУИС-ийн Бизнесийн сургууль. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж бизнесийн удирдлагын бакалавр
 
Эрдмийн зэрэг:
Хууль зүйн ухааны доктор (PhD). 
2010 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
 
Эрдмийн цол:
МУИС-ийн Дэд профессор. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2014 онд дэд професср цол олгосон.
 
Мэргэжлийн үйл ажиллагаа:
1999-2017.05  МНТ-ын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн.
2003-2011 онд МӨХ-ны гишүүн.
2009-2015.06.15 Хууль зүйн яамны дэргэдэх Нотариатын мэргэшлийн хорооны гишүүн.
2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, "Эрх зүй", "Хууль дээдлэх ёс" сэтгүүлийн зөвлөлийн гишүүн.
2013 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн.
2012.01-2012.03 ХБНГУ-ын Humburg дахь Max Planck Institute for Comparative and International Private Law-д зочин судлаач.
2013 оноос Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн.
2013 оноос Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хорооны гишүүн, 2016 оноос Зөвлөлийн гишүүн.
2013 оноос БСШУЯ-ны сайдын тушаалаар "Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн гишүүн.
2014-2017.05.31 Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн.

Ажлын туршлага:
1998-2010  МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш
2010-2015.09 МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессор, Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор.
2015.09 сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор.
2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна


 

и-мэйл: oyumaa@judcouncil.mn 

 



Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930