Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн захиргааны тухай хуулиас
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ, БҮРЭН ЭРХ
 
5 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх
5.1.Ерөнхий зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах;
5.1.2.шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;
5.1.3.шүүгчийг хуульчдаас шилж олох;
5.1.4.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
            5.1.5.шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх.
5.2.Ерөнхий зөвлөл нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд ажлаа тайлагнана
 
6 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг  
                            хангах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх                                                                            
6.1.Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
                      6.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөнУлсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх;
6.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарттанилцуулж, шийдвэрлүүлэх;
6.1.3.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад актын төсөл боловсруулах, санал өгөх,хууль санаачлагчид уламжлах;
6.1.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоож, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулан Засгийн газартай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч” гэх/-д уламжлах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
6.1.5.шүүхийн зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;
6.1.6.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу холбогдох ажиллагааг явуулах;
6.1.7.шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх;
6.1.8.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах;
6.1.9.шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх,олон нийтэд нээлттэй байлгах, аюулгүй байдлыг хангах стандартаднийцсэн шүүхийн байр, хуралдааны танхим болон бусад барилга байгууламж барих, засвар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төлөвлөх, зураг төсвийг захиалан боловсруулж, гүйцэтгэлийг хангах.
 
7 дугаар зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар      
               Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх
7.1.Ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батланмөрдүүлэх;
7.1.2.шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;
7.1.3.бүх шатны шүүхийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
7.1.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Мэргэшлийн болон Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга, Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын дарга, шүүхийн тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;
7.1.5.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах;
7.1.6.шүүхийн захиргааны ажилтнуудын ажилүүргийн хуваарийг тодорхойлох,ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх;
7.1.7.шүүх хуралдааны дуу болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах журмыг батлах;
7.1.8.шүүхийн иргэдийн төлөөлөгчдийннэрсийн жагсаалтыг гаргах, бүртгэх,тэдгээрийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, лавлагаа, удирдамжаар хангах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчийн хориглосон үйлдэлд хяналт тавих, үйлдэл гарсан тохиолдолд холбогдох байгууллагад хандах;
7.1.9.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан Шүүхийн Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах;
7.1.10.шүүх дэхэвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах;
7.1.11.иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
7.1.12.чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хуульчдын холбоо болон бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.13.шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;
7.1.14.шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг зохион байгуулж, хянан шалгаж удирдах;  
           
7.1.15.шүүхийгорчин үеийн техник,тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх;
7.1.16.шүүхийн тээвэр, холбоо, мэдээлэл шинжилгээ,  программ хангамж, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулах;
7.1.17.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийнбүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;
7.1.18.техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;
7.1.19.шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагыг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах;
7.1.20.шүүхийг Монгол Улсын хуулийн албан ёсны эхээр тогтмол хангах болон хууль тогтоомжийн актын бүртгэл, лавламжийн ажлыг зохион байгуулах;
7.1.21.хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлэх:
                                    7.1.21.а.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх стандарт, аргачлалыг баталж, удирдамжаар хангах;
                                    7.1.21.б./Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
                        7.1.21.в.хэргийн хөдөлгөөнийгсудалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэлболон дараах үе шат тус бүрд зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх;
                        7.1.21.г.шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шийтгэврийг нийтлэх, архивлахтай холбогдсон нэгдсэн стандарт, үлгэрчилсэн загварыг баталж мөрдүүлэх;
                        7.1.21.

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Гуравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031