Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-12-25

Shuugch-songon.mn програмын нүүр хуудсанд мэдээлэл байршуулдаг боллоо

    Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогч нь shuugch-songon.mn цахим хуудсаар бүртгүүлж, мөн тус програмын орчинд шалгалт гүйцэтгэдэг. Програмын нүүр хуудсанд 2014 оноос хойш шүүгчийн албан тушаалын сул орон тоо зарласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал, нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээ гаргасан Шүүхийн мэргэшлийн хорооны тогтоолыг бүрэн байршуулж, хүссэн хэн бүхэн харах
Дэлгэрэнгүй
2018-12-10

Анхан шатны шүүхийн шүүгчийн “Тусгай” шалгалтад оролцох хуульчдын нэрс

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 121 дүгээр тушаалаар зарласан Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад оролцох хуульчдыг ШЕЗ-ийн 2018 оны 71 дүгээр тогтоолоор бүртгэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн "суурь шалгалт”-д оролцож, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээнд "60” ба түүнээс дээш оноо авсан дараах нэр бүхий хуульчид Анхан шатны шүүхийн шүүгчийн "тусгай шалгалт”-д
Дэлгэрэнгүй
2018-12-03

Шүүгчид нэр дэвшигчийн талаар олон нийтээс мэдээлэл хүлээн авах тухай

  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт "Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 121 дүгээр тушаалаар
Дэлгэрэнгүй
2018-11-27

Анхан шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт эхэллээ

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 121 дүгээр тогтоолоор зарласан Анхан шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт өнөөдөр (2018.11.27) эхэллээ. Суурь шалгалт ёс зүйн сорилоор эхэлсэн бөгөөд монгол хэлний бичгийн чадварын шалгалтаар үргэлжилнэ. Маргааш хэрэглээний програм ашиглах чадвар, монгол хэлний ярианы чадварын шалгалт авна. Мөн нэр дэвшигчдийн намтар судлах шалгалтын
Дэлгэрэнгүй
2018-10-31

Бүртгэлийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 121 дүгээр тушаалаар зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахад 3 хоног үлдсэн тул нэр дэвшигч та www.shuugch-songon.mn цахим хуудсанд амжиж бүртгүүлнэ үү.   ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Дэлгэрэнгүй
2018-10-30

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчтэй хийх болсныг мэдэгдэж байна.     Жич: Нэр дэвшигчид ярилцлагын хуваарийг
Дэлгэрэнгүй
2018-10-26

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн анхааралд

Та Шүүгчийн сонгон шалгаруулалтын дараах эрх зүйн баримт бичигтэй танилцана уу. Үүнд: 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”; 2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 16 дугаар тогтоол "Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлал батлах тухай”; 3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 62 дугаар тогтоол.
Дэлгэрэнгүй
2018-10-19

Анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд нэр дэвшсэн хуульчид

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102 дугаар тогтоолоор 1.Дархан – Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн; 2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн; 3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн; 4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн; 5. Хан – Уул дүүргийн Иргэний
Дэлгэрэнгүй
2018-10-18

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчтэй хийх Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагын хуваарийг 10-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчид www.judcouncil.mn цахим хуудсаар мэдээлнэ.  
Дэлгэрэнгүй
2018-10-17

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад оролцох нэр дэвшигчдийн анхааралд

Нэр дэвшигчтэй хийх Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлага 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 00 цагт эхлэх шалгалтын хуваарьт өөрчлөлт орж 13 00цагт эхлэх болсныг мэдэгдье. ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2018.10.17
Дэлгэрэнгүй
2018-10-15

Шүүгчийн сонгон шалгаруулалтын мэдээ

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын тус тус 1, зарим Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн баримт
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031