Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/


Тогтохын УРАНЦЭЦЭГ (PhD)

 

Боловсрол

1981 ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн хуулийн анги, Эрх зүйч;

1999 Удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежер;

2012 ОХУ-ын Москва хотод докторын зэрэг хамгаалсан.Хууль зүйн ухааны доктор.


Хөдөлмөр эрхлэлт

1981-1982 Сүхбаатар районы шүүхийн шүүгч;

1982-1983 Улсын Дээд шүүхэд зааварлагч;

1983-1988 Хотын шүүхийн гишүүн;

1988-1990 Ажилчны районы шүүхийн дарга;

1990-1993 Улсын Дээд шүүхийн гишүүн;

1993-2000 Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;

2000-2006 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;

2006-2011 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;

2011-2015 Улсын Дээд шүүхийн шүүгч;

2015.03.24-өнөөг хүртэл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн.

 

 

 

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Гуравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031