Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/


 
НӨӨЦӨӨС НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


Нөөцөөс нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэрэгт ирүүлнэ үү. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет/Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. (Мэдүүлгийг энд дарж татаж авна уу)/;

2.Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, мөн хэзээ аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж нөөцөд байгаа тухай мэдээллийг, шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;

3.Гурван үеийн намтар (өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтарыг бичиж хуудас бүрт гарын үсэг зурсан байна.);

4.Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн байх/;

5.Ажил байдлын тодорхойлолт/эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт/;

6.Цээж зураг/3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсанзураг/;

7.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах/;

8.Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч ирэх/;

9.Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;

10.Ам бүлийн тодорхойлолт/баг, хорооны Засаг даргаас/;

11.Нийгмийн даатгалын дэвтэрболон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;

12.Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө /;

13.Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө. (Маягтыг энд дарж татаж авна уу)/;

14.Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;

15.Мэргэшсэн чиглэлээр мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн бол хэвлэгдсэн ном, сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлэл /мэдээлэлд: өгүүлэл, нийтлэлийн нэр, хэвлэгдсэн огноо, хэвлэлийн нэр/. /Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид хамаарна/.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ

АЖЛЫН АЛБА

2016.02.15


 

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Гуравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031