Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-12-25

“Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх тухай журам” батлагдав

Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/226, 177 дугаар хамтарсан тушаалаар "Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх тухай журам”-г баталлаа. Энэ журмаар шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ялтны
Дэлгэрэнгүй
2018-12-18

Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг батлав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78, 79 дүгээр тогтоолоор "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”, "Захиргааны хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар”-ыг тус тус шинэчлэн баталлаа.
Дэлгэрэнгүй
2018-12-04

Анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын хэргийн хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл №11

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс 2018 оны 11 дүгээр сарын хэргийн хөдөлгөөний мэдээг нэгтгэн, улсын хэмжээн дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний судалгааг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй
2018-11-04

Анхан шатны шүүхийн 10 дугаар сарын хэргийн хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс 2018 оны 10 дугаар сарын хэргийн хөдөлгөөний мэдээг нэгтгэн, улсын хэмжээн дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний судалгааг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй
2018-10-05

Анхан шатны шүүхийн 9 дүгээр сарын хэргийн хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл №09

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс 2018 оны 9 дүгээр сарын хэргийн хөдөлгөөний мэдээг нэгтгэн, улсын хэмжээн дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний судалгааг танилцуулж байна. 1. Хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл: 2018.09.01-2018.09.30 -ний өдрийн байдлаар Улсын хэмжээн дэх анхан шатны шүүхүүд нийт 5345 хэрэг,
Дэлгэрэнгүй
2016-09-14

АНХАН ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс улсын хэмжээн дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийн судалгааг 7 хоног тутам гаргаж эхлээд байна. 2016.09.05-09.09өдрийн байдлаар Монгол улсын шүүх улсын хэмжээнд нийт 1202 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас иргэний 1038, захиргааны 44, эрүүгийн 120 хэрэг хүлээн авчээ.  
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031