Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2017-10-05

“Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам” батлагдлаа

Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор шүүхийн байранд олон нийтэд зориулсан мэдээлэл түгээх харилцааг зохицуулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А147 дугаар тушаалаар баталлаа. Журмыг мөрдөж ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг болгов.
Дэлгэрэнгүй
2017-09-07

Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам

Анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шийтгэх(цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг (цаашид "шүүхийн шийдвэр" гэх) интернетийн цахим санд байршуулах ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
Дэлгэрэнгүй
2017-09-01

“Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал” батлагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал” батлагдлаа. Энэхүү аргачлалыг баталснаар шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг 2 жил тутамд тодорхой шалгуур үзүүлэлтээр тогтооно.
Дэлгэрэнгүй
2016-02-16

Хураамжийн хэмжээ батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.5, Ажлын албаны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.16, Шүүхийн архивын ажиллах журмын 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031