Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Т.МЭНДСАЙХАН

 
Цахим хаяг: mendsaikhan@judcouncil.mn  
Ажлын утас: 70008035
 
 
 
 
 
 
 

Шүүхийн захиргааны тухай хуулиас...
 
14 дүгээр зүйл. Ерөнхий зөвлөлийн ажлын алба  
 
14.1.Ерөнхий зөвлөл өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана.
14.2.Ерөнхий зөвлөл бүтэц, зохион байгуулалтаа өөрөө тогтоох бөгөөд ажлын албаны үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.
      14.3.Ажлын албаны гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ерөнхий менежер байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1.ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;
14.3.2.ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх;
14.3.3.ажлын албаны төсвийг захиран зарцуулах, тайлагнах;
14.3.4.ажлын албаны ажлын тайланг Ерөнхий зөвлөлд тайлагнах;
14.3.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14.4.Ерөнхий зөвлөл тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны дүрмээс...
  
 
Арван хоёр.Гүйцэтгэх нарийн бичгийн даргын эрх, үүрэг
 
12.1.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ерөнхий менежер байх бөгөөд Ерөнхий зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай арга хэмжээ авч, туслах, Ажлын албаны нэгжүүдийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах;
12.2.Ажлын албаны бүрэн эрхэд хамаарах асуудлаар шууд, Ерөнхий зөвлөлийн даргын даалгаснаарЕрөнхий зөвлөлийг төлөөлөн Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан,Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх;
12.3.Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Хүрээлэнтэй шууд харилцах, Ажлын албаны нэгжүүд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт, судалгаа мэдээллийг гүйцэтгүүлэх, Хүрээлэнгээс нэгжтэй харилцах ажлыг нэгтгэн зохион байгуулах;
12.4.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны төсвийн шууд захирагч байна. Мөн Хүрээлэнгийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах төсвийг ажлын албаны төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх,  захиран зарцуулалтад хяналт тавих;
12.5.Хууль тогтоомжид заасны дагуу ажилтнуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;
12.6.Бүх шатны шүүхийн тамгын газрын хүрээнд шүүхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, тамгын газрын дарга нарт хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг Ерөнхий зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр танилцуулах;
12.7.Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч, үндсэн нэгжийн удирдлагатай үр дүнгийн гэрээг байгуулж, нэгжийн удирдлагаас Ажлын албаны ажилтнуудтай байгуулсан үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэх;
12.8.Төсвийн удирдлага, санхүүжилтийг байгууллагынхаа үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглүүлэх;
12.9.Ерөнхий зөвлөлөөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах ажлыг нэгтгэн зохион байгуулж, Ерөнхий зөвлөлийн нэр дээр ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг нэгтгэн судалж бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэх, шаардлагатай үед нэгдсэн дүнг Ерөнхий зөвлөлийн дарга болон Ерөнхий зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх;
12.10.Ерөнхий зөвлөлийн гадаад харилцааны бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих;
12.11.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн орон нутагт ажиллах асуудлыг төлөвлөх, зохион байгуулах,бэлтгэлийг хангах, Ерөнхий зөвлөлийн даргын өгөх үүрэг даалгаврын төсөл боловсруулах, уулзалт ярианы тэмдэглэл хөтлөх, албажуулах, албан томилолтын мөрөөр авах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
12.12.Ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд бусад байгууллагатай хамтран ажиллах;
12.13.Ажлын албаны тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн ажлын тайланг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх,Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлуулах, Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт зэрэг дотоод зохион байгуулалттай холбоотой баримт бичгүүдийг батлах;
12.14.Ажлын албаны ажилтнуудаас ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдал, ажлын цаг ашиглалт, сахилга  дэг журам, албаны нууц хадгалалт хамгаалалтын байдалд хяналт тавих;
12.15.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
12.16.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Гуравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031