Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
 Дагвадоржийн Тунгалаг
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн.
1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, Эрх зүйч,
Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.
1973-1980 онд Улаанбаатар хотын 45 дугаар сургуульд лаборант,
1980-1982 онд Октябрийн районы шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч
1992-1993 онд Сүхбаатарын районы шүүхийн дарга
1993 оноос одоог хүртэл Улсын дээд шүүхэд шүүгчээр
2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

 


Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас...
 
10 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл
10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл” гэх/ -ийгбайгуулна.
10.2.Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
10.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.
11 дүгээр зүйл.Зөвлөлийн бүрэн эрх
11.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, дүрэм, эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлс, урамшууллын журам, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны стандартыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.2.эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах;
11.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, эрхийн гэрчилгээ олгох;
11.1.4.эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэх, нэрсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарлах ажлыг зохион байгуулах;
11.1.5.эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлэх, хасах, гэрчилгээг хүчингүй болгох, нэрсийн жагсаалтаас хасах;
11.1.6.Зөвлөлийн хуралдааны дэгийг тогтоох.
11.2.Зөвлөл нь зуучлагчийн нэрсийг анхан шатны шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоонд санал болгоно.
11.3.Зөвлөлийн санал болгосон эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, тэднийг холбогдох журмын дагуу ажиллах нөхцөл, боломжоор хангаж ажиллана.

 


Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031